• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2019 оны 03-р сарын 21-ний өдрийн 08:00–10:00 цагт “АГААРЫН БОХИРДОЛ БА ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдвийн хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч, жендэрийн үндэсний шинжээч Д.Энхжаргал оролцоно.

Оролцогчид:
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Жич: манай арга хэмжээ ямар нэгэн төлбөр хураамжгүй.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, утас: 262752 (51)
Нээлттэй нийгэм форум, утас: 313207 (128)