• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтыг 2019 оны 03-р сарын 21-нд “Агаарын бохирдол ба Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдвээр хийсэн билээ. Өглөөний уулзалтын зочноор МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч, жендэрийн үндэсний шинжээч Д.Энхжаргалыг урьж оролцуулсан юм.

Уулзалтад Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаач, оюутнууд, хүнийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клуб, иргэдийн төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ. Уг арга хэмжээний бичлэгийг үзэгч танаа толилуулж байна.