• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Азийн бүс нутаг дахь бизнес ба хүний эрх” Форумд ХЭҮК-оос оролцоно

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас Катар Улсын Доха хотноо энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй "Азийн бүс нутаг дахь бизнес ба хүний эрх” Форумд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцоно. Уг форумд оролцогчид Бизнес ба Хүний эрхийн талаарх НҮБ-ын зарчмууд болон Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, бизнесийн үйл ажиллагаатай холбогдон гарч буй хүний эрхийн зөрчлийн хохирогчдын эрхийг сэргээн эдлүүлэхэд ХЭҮБ-ын чиг үүрэг, чадавхийг нэмэгдүүлэх, гомдол барагдуулах, шүүхээр шийдвэрлүүлэхэд төрийн болон бизнесийн байгууллагууд, шүүх, эрх мэдэл зэрэг механизмуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, бизнесийн байгууллагууд хүний эрхийн талаар тайлагнадаг байх зэрэг асуудлаар хэлэлцэх бөгөөд Комиссын гишүүн бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаарх салбар хуралдаанд илтгэл тавьж, харилцан туршлага, мэдээллээ солилцох юм.