• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Азийн хүний эрхийн дээд форумд оролцож байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Бүгд Найрамдах Узбекстан Улсын Самарканд хотноо 2018 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Азийн хүний эрхийн дээд хэмжээний форумд оролцож байна. "Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн үр дүн: цаг хугацаа ба бодит байдал” сэдвээр хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус арга хэмжээнд улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудын удирдлагууд оролцож байгаа бөгөөд хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, зөрчлийг таслан зогсооход хүний эрхийн сүлжээ байгуулан хамтран ажиллах нь ихээхэн үр дүнтэй хэмээн үзэж санал нэгтэй байна.Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлаад 70 дахь жилтэйгээ золгож байгаа энэ цаг үед даяаршсан дэлхий нийтээрээ хүний эрх, эрх чөлөөний төлөө нэгдмэл үзэл санаа, уриа, нэг зорилгын дор улс орнууд үйл ажиллагаа явуулах ёстой хэмээн Азийн хүний эрхийн форумд оролцогчид үзэж байгаа ажээ.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж:Бямбадорж тус форумын үеэр "Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал ба ХЭТТ-ын 70 жилийн ой” сэдвээр илтгэл тавьж, хүний эрхийн байдлыг мэдээлэв.