• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалтаас гарсан Тунхаглал

НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенц батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод 2014 оны 8 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулсан Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалтаас гарсан Тунхаглалыг бүрэн эхээр нь Та бүхэнд толилуулж байна.Уг Тунхаглалд: "НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенц батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод 2014 оны 8 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулсан Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалтын оролцогчид, Индонез, Камбож, Монгол, Солонгос, Энэтхэг, Япон орны төлөөлөгчид бид, Сөүл хотод 2009 онд болсон Зүүн Ази дахь Хүүхдийн эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл сэдэвт Азийн Хүүхдийн эрхийн анхдугаар чуулга уулзалт болон Токио хотод 2011 онд болсон Хүүхдэд таатай дэлхийг бий болгох нь сэдэвт Азийн Хүүхдийн эрхийн хоёрдугаар чуулга уулзалтаас гарсан үр дүнд тулгуурлаж, Гамшиг, зэвсэгт мөргөлдөөн зэрэг хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрт өртөж хэлмэгдэн хохирсоор байгаа хүүхдүүдийн зовлон шаналалд зовинож, Ядуурал, хүний наймаа, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, эдийн засгийн мөлжлөг, албадан хөдөлмөр, мансууруулах бодисын хэрэглээ болон бие махбодын шийтгэл, дээрэлхэлт зэрэг хүүхдийн эсрэг хүчирхийллийн бусад хэлбэрээс хохирч буй Азийн олон хүүхдэд анхаарал хандуулж, Үндэстнүүдийн Холбооноос ерэн жилийн өмнө 1924 онд батлан гаргасан Хүүхдийн эрхийн талаарх Женевийн Тунхаглалд "хүн төрөлхтөн хүүхдэд хамгийн сайн сайхныг өгөх үүрэгтэй” хэмээн мэдэгдсэнийг санан, Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдэн орсон Азийн улс орнууд уг Конвенцоор баталгаажсан эрхүүдийг бүх хүүхдэд баталгаатай эдлүүлэх, үүний хүрээнд ялгаварлан гадуурхалтыг хориглох, хүүхдийн дээд ашиг сонирхолыг дээдлэх, амьд явах, оршин тогтнох, хөгжих эрхийг баталгаажуулах, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх хэмээсэн Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн дөрвөн үндсэн зарчмыг чухалчлан,.."
Тунхаглалыг энд дарж уншина уу.
Үзэх