• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна

Азийн хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалтыг 2014 оны 8 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран ажиллаж байгаа билээ. Хурлын бэлтгэл ажил хангагдаад байна.