• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази Номхон Далайн бүсийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ажлын албаны дарга нарын уулзалтад оролцож байна

2013 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Австрали улсын Сидней хотод Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ажлын албаны дарга нарын ээлжит уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Г. Золжаргал Монгол Улсыг төлөөлөн оролцож байна. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ажлын албаны удирдлагуудын туршлага, санал солилцох уулзалтын үеэр ХЭҮБ-уудын Ази, Номхон далайн Чуулган, Хүний эрхийн Дээд Комиссарын Газрын Үндэсний байгууллагууд болон Бүс нутгийн тогтлолцооны хэлтэс, Бангкок дахь НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн төв хамтран хэрэгжүүлж байгаа "Ази, Номхон далайн бүс нутаг дахь Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чадавхийг дэмжих нь” төслийн хүрээнд чадавхийн үнэлгээ хийлгэсэн Афганистан, Австрали, Иордан, Малайз, Малдив, Монгол, Шинэ Зеланд, Палестин, Филиппин, Шри Ланка, Тайланд зэрэг Ази Номхон далайн бүс нутгийн 11 улсын Хүний эрхийн үндэсний байгууллагын төлөөллүүд зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг танилцуулж, тухайн улс оронд нь сайн засаглал, хариуцлагын механизмыг хөхиүлэн дэмжиж байгаа эсэх, ашиг сонирхлын зөрчил, авилгаас ангид байх асуудлыг үндэсний хууль тогтоомж, дүрэм журмаар хэрхэн зохицуулж буй талаар хэлэлцэх юм.