• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагуудын сүлжээний уулзалт сургалтыг Монгол Улсад зохион байгууллаа

Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын мэдээлэл харилцааны сүлжээний ээлжит сургалт, уулзалтыг 2019 оны 08 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад дэлхийн 20 улсын Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын төлөөлөл оролцон харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх үр дүнтэй арга, аргачлал, хэтийн чиг, төлөвлөгөө, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ.

АНДЧ-аас зохион байгуулдаг уг уулзалт сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос дэмжиж, зарим зохион байгуулалтыг хамтран гүйцэтгэлээ.

69749116_2653323001354120_576410660099850240_o.jpg

2019 оны 08 дугаар сарын 28-нд сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга бөгөөд Ази, Номхон Далайн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы орлогч дарга Ж.Бямбадорж нээж үг хэлэхдээ: "Та бүхнийг өөрийн эх орондоо хүлээн авч, энэхүү чухал арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. АНДЧ-ын мэдээлэл харилцааны сүлжээ нь 2015 онд байгуулагдсан бөгөөд АНДЧ-ын гишүүн байгууллагууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний эрхийн үндэсний байгууллагуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх мэдээлэл харилцааны арга, сайн туршлагыг дэлгэрүүлэх үр дүнтэй юм" гэсэн билээ.