Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганд оролцлоо - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганд оролцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы дарга Ж.Бямбадорж Тайланд Улсын Бангкок хотод Ази, Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы ээлжит 21 дүгээр хуралдааныг 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд даргалан хуралдууллаа. Хуралдаанаар АНДЧ-ны гишүүн ХЭҮБ-ууд болон Форум Азийн гишүүн ТББ-уудын уулзалт хэлэлцүүлгийг нээж, бус нутгийн хэмжээнд ХЭҮБ болон ТББ-уудын тулгарч буй нийтлэг асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцжээ. Түүнчлэн Бахрейны Вант Улсын хүний эрхийн үндэсний хүрээлэн болон Иракийн хүний эрхийн дээд комиссыг ажиглагч гишүүнээр элсүүлэх, бүс нутгийн хэмжээнд цаазаар авах ялыг халуулах талаар хийсэн судалгааны тайланг хэлэлцэж, бүс нутгийн ХЭҮБ-ууд энэ чиглэлээр хүчин чармайлт гаргах, дэмжиж ажиллах талаар тохиролцжээ. Мөн тус хурлаар АНДЧ-ын засаглалын шинэчлэл, дүрмийн өөрчлөлт, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.