• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази Номхон далайн орнуудын Форумын гишүүн Хүний эрхийн Үндэсний байгууллагын Ажлын албаны дарга нарын ээлжит уулзалтад оролцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга А.Дашдэлэг Ази, Номхон далайн орнуудын Форумын гишүүн Хүний эрхийн Үндэсний байгууллагын Ажлын албаны дарга нарын уулзалтад оролцож, "Хэвлэл мэдээлэлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх нь" сэдвээр илтгэл тавилаа.   Уулзалт Австралийн Сидней хотноо жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Афганистан, Австрали, Бангладеш, Энэтхэг, Индонези, Жордан, Малайз, Монгол, Маянмар, Нипаль, Шинэ Зеланд, Палистин, Филиппин, Катар, Самао, Шриланк, Солонгос, Тайланд, Тиморлест зэрэг орны Хүний эрхийн үндэсний байгууллагуудын төлөөлөл, нийт 20 гаруй хүмүүс оролцож, хүний эрхийн үндэсний байгууллагуудын зүгээс хамтран ажиллагч байгууллагуудтайгаа хэрхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орон гэргүй дүрвэгсдэд туслахад бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, бизнес ба хүний эрх, үймээн самуун жагсаал цуглааны үед ХЭҮБ-ын үүрэг оролцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцсон байна. Түүнчлэн уулзалтын үеэр Ази Номхон далайн орнуудын Форумын 2020 он хүртэлх хэтийн стратеги төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.