• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази Номхон Далайн Хүний Эрхийн Байгууллагуудын Бүс нутгийн хуралд оролцлоо

2011 оны 10 дугаар сарын 11-13-нд БНСУ-д зохион байгуулсан Ази Номхон Далайн Хүний Эрхийн Байгууллагуудын "Бизнес ба хүний эрх” сэдэвт бүс нутгийн хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцоод ирлээ. Ази Номхон Далайн Бүс нутгийн улс орнуудын Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын удирдлагуудын төвшинд болсон уг хурлаар бизнесийн байгууллагуудын хүний эрхийн талаар хүлээх үүрэг хариуцлага,   бизнес ба хүний эрх дэх өөрчлөгдөн хөгжиж буй олон улсын хэм хэмжээ, хүний эрхийн зөрчил гаргасан байгууллагуудын эсрэг шүүхээр хамгаалуулах боломж зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.    Мөн Бизнес ба Хүний Эрхийн Олон Улсын зөвлөлдөх хорооны Ажлын хэсгийн үйл ажиллагааны тайлан, Эдинбургийн Тунхаглалыг дагаж мөрдсөний үндсэн дээр гарсан бүс нутгийн хөгжил дэвшлүүд сэдвээр Канад, Африк, Америк, Европын Холбоо зэрэг улс гүрний төлөөллүүд илтгэл тавьжээ.