• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази Номхон Далайн Хүний эрхийн Байгууллагуудын Чуулган хуралдана

Ази Номхон Далайн Хүний эрхийн Чуулганы хуралдаан 2011 оны IX сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо болно. Тус хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын  Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Г.Нарантуяа, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г. Золжаргал нар оролцоно.