• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ази Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы 24 дэх хуралд оролцож байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 09 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо хуралдаж буй Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын чуулганы 24 дэх удаагийн хуралд оролцож байна.

2019.09.04 APF 24.jpg

2019.09.04 seul APF 24.jpg

Тэрээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлөхөөс гадна АНДЧ-ны орлогч дарга болон бүрэн эрхэт гишүүний хувиар дээрх арга хэмжээ төдийгүй "Үзэн ядалт болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх нь: Хүн бүрийн эрхэм зэрэг" сэдэвт олон улсын бага хуралд оролцож, илтгэл тавина.