• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“АСЕМ ба Монгол” семинарт оролцов

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд болсон "АСЕМ ба Монгол” семинарт оролцлоо. Гадаад хэргийн яам, Дипломат Академи, Конрад Аденауэр Сангаас хамтран Монгол Улсад энэ оны 7 дугаар сарын 15-16-нд зохион байгуулагдах АСЕМ-ын хурлын бэлтгэл ажил, дээд хэмжээний уулзалтын ач холбогдол зэргийг байгууллага, иргэд, олон нийтэд хүргэх, ойлголт өгөх, хамтран ажиллах зорилгоор уг семинарыг зохион байгуулсан байна. АСЕМ-ын 53 гишүүн орон байдаг ба тэдгээр оронд дэлхийн хүн амын 63% нь амьдарч, дэлхийн нийт худалдааны 60%-ийг үйлдвэрлэж байна. Монгол Улс нь АСЕМ-ийн харьцангуй шинэ гишүүн орон хэдий ч 2016 онд уг хурлыг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн аваад байна. АСЕМ-ийн 11 дэх хурал нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. АСЕМ-ын уулзалт нь Ази Европын улсууд эрх тэгш харилцаа, харилцан ашигтай байх зарчимд суурилан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн бэхжүүлэх хамтын ажиллагааны үйл явц юм.