• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадын төлөөлийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь орон тоо, хүний нөөц цөөн тоотой хэдий ч их зүйлийг амжуулж, хийж бүтээж, нийгэмд нөлөөлж ирсэн болохыг, хүний эрхийн үндэсний байгууллагын суурийг тавилцсан үе үеийн дарга, гишүүд, Ажлын албаны ажилтнуудын үүрэг, оролцоо чамгүй байдаг хэмээн уулзалтын үеэр онцлов.

ahmad1.jpg