• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг хийлээ

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь "Дацан Трейд" ХХК-ийн алтны шороон орд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дахь "Говь Мастер" ХХК-ийн жоншны уурхайн үйл ажиллагаанд хамтын оролцоотой байгаль орчны мониторинг хийлээ.

Хамтын оролцоот мониторингийн багт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтэс, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газар, МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага, албадаас холбогдох удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцон зохион байгууллаа. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, Норовлин, Түмэнцогт сумдын Засаг дарга, Байгаль орчны мэргэжилтнүүд, "Дацан Трейд" болон "Говь Мастер" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, уурхайн дарга, бусад инженер, ажилтнууд оролцлоо.

83692961_397419381214981_1058823135079936183_n.jpg

104164915_286512132543441_4166753557430726914_n.jpg

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу оролцогч талууд уул уурхай, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар холбогдох мэдээллийг солилцох, уурхайн олборлолт, ашиглалт, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаатай биечлэн танилцаж, урьдчилан боловсруулсан 68 асуулт бүхий хяналтын хуудсын дагуу байгаль орчны хууль тогтоомж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж, нээлттэй хэлэлцүүлэг явуулж, уул уурхайн ашиглалт олборлолтын явцад хүний эрх болон байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн биелэлтийг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцож, төрийн эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвлөмж өгч ажилласан нь хамтын оролцоотой байгаль орчны мониторингийг Монгол Улсад үр дүнтэй нэвтрүүлэх ажлын эхлэл болж чадлаа.