• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баруун аймгуудын Хилийн цэргийн болон Зэвсэгт хүчний ангиудад ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутаг дэвсгэрт байрлах ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0245, Баян-Өлгий аймгийн нутагт байрлах Хилийн цэргийн 0165, 167, ЗХЖШ-ын харьяа Зэвсэгт хүчний 0340, Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 ангиудад ажиллаж, тус ангиудын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх болон хугацаат цэргийн албан хаагчдын Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт, судалгаа хийв. Хяналт шалгалт, судалгааны дүнг нэгтгэн илэрсэн зөрчлийг арилгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх юм.