• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баруун 5 аймгийн Төрийн бус байгууллагыг чадавхжуулах сургалт Ховд аймагт боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Ховд аймагт 2016 оны 09 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн орон нутгийн ТББ-уудын хууль сахиулах салбарын шинэчлэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр мониторинг хийх чадавхийг хөгжүүлэх сургалтыг зохион байгууллаа.