• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бичил уурхайн салбар дахь хүний эрх

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2012 онд "Монгол Улс дахь бичил уурхай ба хүний эрх” хяналт шалгалтын ажлыг тус төсөлтэй хамтран хэрэгжүүлж, хяналт шалгалтын дүнг 2012 оны 10 дугаар сард зохион байгуулсан "Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” олон улсын хурал дээр танилцуулсан билээ. Харин энэ удаа ХЭҮК Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн санхүүжилтээр зарим аймаг дахь бичил уурхайн салбар дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэх, нөлөөллийн сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах зорилгоор Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудад 2013 оны 6-8 дугаар саруудад ажиллалаа. Энэхүү судалгаа, мониторингийн ажлыг гүйцэтгэснээр бичил уурхайтай холбоотой хууль тогтоомжийг хүний эрхийн үүднээс боловсронгуй болгох, тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлж, биелэлтийг хангуулах баримт, мэдээллийг цуглуулах, төрийн байгууллага, албан тушаалтны хүний эрх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн болно.
"Бичил уурхайн салбар дахь хүний эрх" судалгааны тайланг энд дарж үзнэ үү.
Үзэх