• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бичил уурхайчдад сургалт явууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 8-аас 19-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Жаргалант, Бөмбөгөр, Галуут сумд, Говь-Алтай аймгийн Бигэр, Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдад "Хүний эрх ба, жендэрийн тэгш байдал" сургалтыг зохион байгууллаа.   Түүнчлэн дээрх сумдын бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, 2015 онд зохион байгуулсан үнэлгээний үр дүнг үнэлэх, харьцуулах, мөн шаардлагатай нэмэлт мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна.