• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг ХЭҮК-т зочиллоо

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, ноён У.Сунг зочилж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой уулзлаа. Уулзалтаар хоёр улсын найрамдалт харилцаа болон хүний эрхийн үндэсний байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны явцын талаар харилцан мэдээлэл, санал солилцсон юм. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 3000 гаруй монгол иргэн, манай улсад тус улсын 3000 орчим иргэн ажиллаж, аж төрж байгаа аж. Тэдгээр хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр хүний эрхийн үндэсний байгууллагууд хамтран ажиллах боломжтойг уулзалтаар онцоллоо.