БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс олон талт хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.   Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд нь олон жилийн хамтын ажиллагааны туршлагатай бөгөөд энэ хүрээнд хүний эрхийн асуудлаар хамтран ажиллаж, харилцан туршлага солилцсоор ирсэн билээ. Тухайлбал, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хөдөлмөрлөх эрх, бусад эрхийн нөхцөл байдлын тандалт судалгааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2007 онд хийж байсан. Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, гишүүн Н.Ганбаяр, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар оролцсон бол БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, ноён У Сунг хүрэлцэн ирж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, тус улсын ХЭҮК-ын дарга И Сон-Ху, ХЭҮК-ын Бодлого, Боловсрол, Олон улсын харилцааны асуудал газрын ерөнхий захирал Шим Сан-Дун, Гадаад хамтын ажиллагааны багийн дарга Жу Хюн-Сок болон бусад ажилтнуудын хамт Монгол Улсад хүрэлцэн ирж оролцлоо. Энэ удаагийн Санамж бичгийг гурван жилийн хугацаатайгаар байгуулж байгаа бөгөөд хоёр улсын Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түлхүү хамтран ажиллах юм.