• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гадаад хамтын ажиллагаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн Комиссын бүрэн эрх хэсгийн 13.2.2-зүйлд "Олон улсын, бүсийн, хүний эрхийн бусад үндэсний байгууллагатай хамтран ажиллах” гэж заасны дагуу Комисс нь дараах хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд олон улсын, үндэсний байгууллагуудтай олон талаар хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны чиглэл: Олон улсын Зохицуулах Хорооны "А” статус бүхий бүрэн эрхтэй гишүүн; Ази Номхон Далайн орнуудын Чуулганы бүрэн эрхт гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцох, мэргэжил арга зүйн дэмжлэг авах, ХЭҮК-ын байр суурийг илэрхийлэх, тодорхой санал дэвшүүлэх; Хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; Олон улсын гэрээ, конвенцийг соёрхон батлах, нэгдэн ороход нөлөөллийн үйл ажиллагаа явуулах; Хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, үндэсний чадавхийг бэхжүүлэх; Судалгаа, үнэлгээ, хяналт шалгалт хийж, дүгнэлт, санал зөвлөмж гаргах; ХЭҮК-ын ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах; НҮБ-ын тогтолцоонд оролцоогоо нэмэгдүүлэх; Хамтын ажиллагааны Ойлголцлын санамж бичиг байгуулах, хамтран ажиллах; Олон улсын ээлжит хурал, чуулган, арга хэмжээнд оролцох, зохион байгуулах; Тайлан, мэдээлэл солилцох, туршлага судлах; Үндэсний болон олон улсын хэмжээнд сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, оролцох; Гэрээ, конвенцийн эмхэтгэл, гарын авлага, илтгэл, сургалт сурталчилгааны материал, ном боловсруулан хэвлүүлэх, сурталчлах; Төсөл хэрэгжүүлэх Олон талт хамтын ажиллагаатай байгууллагууд Олон Улсын болон Засгийн газар хоорондын хүний эрхийн байгууллагууд: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газар НҮБ-ын мэргэшсэн агентлаг болох Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага ЮНЕСКО Бүс нутгийн болон бусад улс орны хүний эрхийн байгууллагууд: Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо Ази Номхон Далайн Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган Шинэ Зеландын Хүний эрхийн Комисс Солонгос улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Австралийн Хүний эрхийн Комисс Данийн Хүний эрхийн Хүрээлэн Олон Улсын хүний эрхийн байгууллага, Засгийн газар, Элчин сайдын яам, Олон Улсын сан: Канад Сан болон Канадын Элчин Сайдын Яам Их Британий Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин Сайдын Яам Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Швейцарийн Элчин Сайдын Яам Эмнести Интернэшнл Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Швейцар дахь нийгэмлэг Японы Хүүхдийг Ивээх Сан Фридрих Эбертийн Сан Конрад Аденаурын Сан Мерси Кор Олон Улсын Байгууллага Каритас Чех Олон Улсын Байгууллага  Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэхийг зорьж Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан хүний эрхийн үндэсний байгууллага болохын хувьд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 1992 оны Парисын зарчимд бүрэн нийцсэн шалгуурыг ханган 2003 онд Олон Улсын Зохицуулах Хорооны бүрэн эрхт гишүүн болжээ. Энэхүү байгууллагад гишүүнчлэлтэй болж бүрэн эрхт гишүүний хувиар уг байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор Комиссын гадаад хамтын ажиллагааны цар хүрээ дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж буй хүний эрхийн үндэсний байгууллагуудын хэмжээнд өргөжин тэлж, Комиссын чадавхи олон улсын хэмжээнд хүрэхэд ач холбогдолтой алхам болсон юм. Тодруулбал, бусад гишүүн байгууллагуудын дунд хүлээн зөвшөөрөгдөн харилцан туршлага солилцох, хүний эрхийн зөрчлийг арилгах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг улс хоорондын болон бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран зохион байгуулах зэрэг боломж нээгддэг байна. Мөн гишүүн үндэсний байгууллагын боловсон хүчин ур чадварын хувьд бэхжихэд Олон Улсын Зохицуулах Хорооны хүрээнд явуулж байгаа ажил ихээхэн ач холбогдолтой юм. Олон Улсын Зохицуулах Хороо нь анх 1993 онд байгуулагджээ. Одоогоор нийт 99 гишүүн байгууллагатайгаас ‘А’ статустай бүрэн эрхт 69 гишүүнтэй юм. 2000 онд уг байгууллага үндсэн баримт бичиг болох Зохицуулах хорооны журмыг батлан мөрдөх болсон бөгөөд 2002 онд нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. 2008 онд Швейцарийн Женев хотноо болсон хурлаараа өмнөх журмыг дахин өөрчлөн дүрэм болгож Швейцарийн Холбооны Улсын хуулийн дагуу Женев хотод бүртгэлтэй ашгийн бус Олон улсын холбоо хэмээх хуулийн этгээд болсон ажээ. Энэхүү албан ёсны шийдвэрүүдийг гаргахад уг холбооны ‘А’ статустай бүрэн эрхт гишүүд саналын эрхтэй оролцдог юм. Монгол Улс нь 2003, 2008 онд магадлан итгэмжлэгдсэн бүрэн эрхт гишүүн болсон. Хорооны бодлого, зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дүрэм , Магадлан итгэмжлэх дэд хорооны журам, Хорооны стратеги төлөвлөгөө байдаг. Одоогийн стратеги төлөвлөгөөг 2010-2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь: Хүний эрхийн үндэсний байгууллагуудын НҮБ-ийн Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний байгууллагуудтай харилцан хамтран ажиллахад туслах; Хүний эрхийн үндэсний байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог дэмжих; Парисын Зарчмын дагуу Хүний эрхийн үндэсний байгууллагуудыг магадлан итгэмжлэх; Хүний эрхийн Дээд Комиссарын газартай хамтран Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чадавх бий болгох, бэхжүүлэх боломж санал тавих; Хүндрэл бэрхшээлтэй байгаа Хүний эрхийн үндэсний байгууллагуудад туслалцаа үзүүлэх; Хүсэлт гаргасан тохиолдолд Засгийн газарт Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулахад нь туслалцаа үзүүлэх; Хүний эрхийн үндэсний байгууллагуудын НҮБ, улс орнууд, олон улсын бусад байгууллагуудын хэмжээн дэх үүрэг ролийг хөхиүлэн дэмжихэд оршино. Олон Улсын Зохицуулах Хорооны бүрэн эрхт гишүүний хувиар хамтран ажиллахын нэг ач холбогдол бол уг Хороо нь НҮБ-ын хүний эрхийн тогтолцоонд идэвхитэй оролцогч болохын хувьд гишүүн байгууллагууд нь НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, тусгай процедур, ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Хүний эрхийн Дээд Комиссарын газар, гэрээний байгууллагуудын үйл ажиллагаа, хурал чуулганд оролцогч улсуудаас хамааралгүй оролцож байр сууриа илэрхийлэх, санал оруулах боломж олгож байна. Олон Улсын Зохицуулах Хорооны удирдлага зохион байгуулалтын үндсэн бүтэц Ерөнхий Хурал ОУЗХ-ны Товчоо (Удирдах Зөвлөл) ОУЗХ-ны бүсийн механизм ОУЗХ-ны дарга ОУЗХ-ны Женев дэх суурин төлөөлөгч Ерөнхий Хурал нь бүрэн эрхтэй 69, "Б" статустай 22 гишүүн, мөн бусад ажиглагч гишүүдээс бүрдэх бөгөөд Бүрэн эрхт гишүүдийн талаас доошгүй хувийн ирцтэй байж хүчин төгөлдөр болно. Мөн зөвхөн "А" статус бүхий бүрэн эрхтэй гишүүд л хурлын шийдвэрт санал өгөх эрхтэй байна. Ерөнхий Хурал нь жилд дор хаяж нэг удаа НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 3, 5-р сарын аль нэгд болох чуулганы үеэр, бусад үед нийт гишүүдийн тавны нэг нь хүсэлт гаргавал чуулна. Товчоо нь ОУЗХ-ны Удирдах зөвлөлийн үүргийг гүйцэтгэх бөгөөд  бүс нутаг бүрээс ‘А’ статус бүхий 4 гишүүний төлөөлөл оролцсон нийт 16 гишүүнтэй, Ерөнхий Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг бүтэц юм. Товчооны үндсэн үүрэг: Зохион байгуулалтын бодлого, журмыг боловсруулах, Хөтөлбөр хэрэгжүүлэх, Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, Гишүүн байгууллагуудад туслалцаа үзүүлэх, Магадлан итгэмжлэх шийдвэр гаргах асуудлыг хариуцна. Олон Улсын Зохицуулах Хорооны дэргэд Магадлан итгэмжлэх Дэд хороо ажилладаг. Магадлан Итгэмжлэх Дэд хороо нь Хорооны нарийн бичгийн дарга болох Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Үндэсний байгууллагууд хариуцсан нэгжийн хүлээж авсан хүсэлтүүдийг авч үзэж, хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд эдгээр хүсэлт гаргаж буй байгууллагууд нь Парисын зарчимд нийцэж буй эсэх талаар  ОУЗХ-ны гишүүдэд зөвлөмж гаргадаг. Дэд хорооны дүрмийн дагуу тус Хороо нь бүс нутаг тус бүрийн төлөөллөөс бүрддэг байна. Парисын зарчим, Олон Улсын Зохицуулах Хорооны дүрэм болон ОУЗХ-ны Дэд хорооны журмын дагуу зэрэг олгоход дараахь ангиллууд байдаг. Үүнд: А. Парисын зарчимд нийцэж байгаа B. Ажиглагчийн статус – Парисын зарчимд бүрэн нийцээгүй эсвэл тодорхойлолт өгөхөд гаргасан мэдээлэл хангалттай бус байгаа C. Парисын зарчимд нийцээгүй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2003, 2008 онуудад тус тус Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны "А” статусын магадлан итгэмжлэл авсан. Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган Ази Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган (АНДЧ) нь манай бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын хамтын ажиллагааны байгууллага юм. Энэхүү чуулган нь Австралийн Дарвин хотноо 1996 онд байгуулагдсан. Ази Номхон Далайн Чуулган (АНДЧ) нь хүний эрхийн үндэсний байгууллагуудыг үр дүнтэй үйл ажиллагааг явуулахад шаардагдах хамгийн наад захын олон улсын хэм хэмжээг тусгасан НҮБ-ын "Парисын Зарчимд” бүрэн нийцсэн "бүрэн эрхт” 15 гишүүн хүний эрхийн үндэсний байгууллагатай бөгөөд түүнээс гадна Парисын Зарчимд бүрэн нийцээгүй 3 "орлогч гишүүн” байгууллагатай. Орлогч гишүүд нь санал өгөх эрхгүй ч Чуулганы аливаа уулзалт, хуралд оролцож болно. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ОУЗХ-ны магадлан итгэмжлэлээр орж ‘А’ статус бүхий АНДЧ-ны бүрэн эрхт гишүүн бөгөөд идэвхтэй хамтын ажиллагаа явуулж байна. АНДЧ –ны үйл ажиллагааны чиглэл Ази Номхон далайн орнуудын Хүний эрхийн үндэсний байгууллагын чадавхийг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах; Хүний эрхийн чиглэлээр чадавхийг дээшлүүлэх зорилгоор сургалт явуулах, сүлжээ үүсгэх, ажилтан солилцох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх; Гишүүн байгууллагуудад хүний эрхийг хамгаалах, хяналт тавих, хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулахад чиглэсэн мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх; Бүс нутгийн засгийн газрууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах; Тухайн бүс нутагт Парисын Зарчимд нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага байгуулах8 гишүүнчлэл авахыг зорьж буй асуудлаар засгийн газар болон ТББ-уудад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх; Хүний эрхийн асуудлаарх бүсийн болон олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих хөтөлбөр болон санаачлагуудыг зохион байгуулах; АНДЧ-ын жил бүрийн Уулзалт болон хоёр жил тутамд зохиогдох бага хурлыг зохион байгуулах болон зохицуулах; АНДЧ-ын гишүүд болон оролцогч талуудыг мэдээллээр хангах; Ази Номхон Далайн Чуулганаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын явуулсан зарим ажлыг бусад улс оронд авч хэрэгжүүлж болох тэргүүн туршлага хэмээн үнэлж, манай туршлагад суурилсан сургалтуудыг зохион явуулж байна. Үүнд: "Эрүү шүүлтийг хориглох нь” нээлттэй хяналт шалгалт; Нийслэл хот болон бусад томоохон суурин газруудад хотод хөдөө орон нутгаас шилжин ирэгсдээс авч байсан татвар хураамжийг хүчингүй болгуулсан ажил; Хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг арилгах талаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн туршлагуудыг нэрлэж болох юм.  Тус байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хаягаас авч болно: www.asiapacificforum.net
дүрмийг бүрэн эхээр нь уншихын тулд энд дарна уу.
Үзэх
Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулганы Үндсэн Дүрмийг уншихын тулд энд дарна уу.
Үзэх