Гомдол гаргах - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гомдол гаргах

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл:

  • Аж ахуйн нэгж байгууллага
  • Албан тушаалтан
  • Хувь хүн ХЭҮК-т гомдол гаргаж болно. Жишээ нь: Удирдлагатайгаа үзэл бодол таарахгүйгээс болж ажлаас халагдсан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч зохих санд төлөөгүй, холбогдох төрийн байгууллага түүнийг аваагүйгээс болж иргэн тэтгэвэр, тэтгэмж, эмнэлгийн тусламж авч чадахгүй хохирсон, гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглосон заалтыг зөрчсөн, эрүүгийн хэрэгт сэжиглэж хууль бусаар цагдан хорьсон, цагдан хоригдож байх явцдаа эрүүл мэндээрээ болон амь насаа алдаж, хохирсон бол тухайн хувь хүн гомдол гаргаж болно.

Гомдол гаргагч нь эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн өдрөөс, эсхүл тийнхүү зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор гомдол гаргана. Жишээ нь: Хэн нэгэн иргэнийг ээлжийн амралттай байх хугацаанд ажиллаж байсан байгууллага буюу салбар нэгжийг нь татан буулгаснаар ажлаас нь халсан бол түүний хөдөлмөрлөхтэй холбогдсон эрх зөрчигдсөнийг байгууллага татан буулгах шийдвэр гарсан өдрөөр биш, уг хүн энэ шийдвэрийг мэдсэн өдрөөс эхлэн тооцно гэсэн үг.

Хаяг: Улаанбаатар хот, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын 11 дүгээр байр, 5 дугаар давхарт

Утас: 70 000 222, 262786, 262902

Факс: 976-51-262786

Цахим шуудан: info@nhrcm.gov.mn

ГОМДОЛ ГАРГАХ