Гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа (2001-2018 он) - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа (2001-2018 он)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 623 гомдол хүлээн авч, 602 гомдлыг шийдвэрлэлээ. Иргэдээс ХЭҮК-т хандан гаргасан гомдлын тоо өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байна. Мөн онд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний Зөвлөмж 33-ыг, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний Шаардлага 31-ийг тус тус аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж ажиллалаа.

ХЭҮК нь 2001-2017 оны эхний 10 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 5342 гомдол хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд өмнөх жилүүдэд дунджаар 200 орчим гомдол хүлээн авч, шалгаж шийдвэрлэж байсан бол сүүлийн 5 жилийн байдлаар жилд дунджаар хүлээн авч, шийдвэрлэсэн гомдлын тоо жилд дунджаар 600 орчим болж 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.