• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Гэгээн нас" зурагт ном

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх ба нөхөн үржихүйн эрүүл мэнд нь хүний хөгжил, аюулгүй байдалд нэн чухлаар тавигддаг асуудал билээ. Дэлхий дахинд, ялангуяа хөгжиж буй улс орнуудад амьдарч буй охид, эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйтэй холбоотой өвчнөөр өвчлөх, өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн золиос болох, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох, улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийн ноцтой зөрчил юм. Иймд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ялангуяа өсвөр насны охид, хөвгүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг, мэдээллийг албан болон албан бус боловсролоор дамжуулан тэдэнд хүргэхэд онцгой анхаарах шаардлагатай юм.

Энэхүү зурагт номыг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, түүнтэй холбоотой эрхийн асуудал, тэр дундаа өсвөр насныханд тулгардаг зарим бэрхшээлийн талаарх өсвөр үе, залуучууд, эцэг эхчүүдийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс эрхлэн хэвлүүлэв.

"Гэгээн нас" зурагт ном
Үзэх