• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дорнод аймагт хүний эрхийн хяналт, шалгалт, сургалт зохион байгууллаа

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад хэрэгжүүлж буй төслийн 3 дахь үр дүнгийн хүрээнд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хүний эрхийн хяналт шалгалт, сургалтыг 21 аймагт хийхээр төлөвлөн ажиллаж байна. 21 дэх аймаг болох Дорнод аймагт 2019 оны 09 дүгээр сарын 25-27-нд ажиллаж, төрийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад "Жендэр ба Хүний эрх" сургалтыг явуулж, тус аймагт төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй 10 гаруй байгууллагад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний Шаардлага, Зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд хүргүүлнэ.