• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дундговь аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2019 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Дундговь аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. Нээлттэй өдөрлөг арга хэмжээг ХЭҮК-ын гишүүн П. Оюунчимэгээр ахлуулсан баг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж, хууль сахиулах болон төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад хүний эрхийн мэдлэг олгох сургалт, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч үйлчилж байна. Мөн эрүүлжүүлэх, түр саатуулах байр, холбогдох зарим байгууллагад хяналт шалгалтыг хийнэ.
"Хүний эрхийн нээлттэй өдөр"-ийн үеэр буюу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 14 цагт аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын байрны их танхимд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг нутгийн иргэдтэй уулзалт хийх юм. Энэ өдрүүдэд Дундговь аймгийн Нутгийн удирдлагын ордны 1 давхарт хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэж байгаа тул нутгийн иргэд өргөнөөр үйлчлүүлнэ үү.