• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагын тусгай төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагын тусгай төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Хүний эрхийн Үндэсний Комисс нь тус байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөн зарим үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Үүнд: -ЕАБХАБ-ын ардчилсан институц хүний эрхийн газартай харилцах; -ЕАБХАБ-тай хамтран үндэсний хууль тогтоомжуудад олон улсын хүний эрхийн стандартуудын үүднээс дүн шинжилгээ хийх гэх мэт.