• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн газрын захирлыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2013 оны 6 дугаар 24-нд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн газрын захирал Янез Ленаршишийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үр дүнд жендэрийн эрх тэгш байдлын талаарх сургалтыг ирэх намар хамтран зохион байгуулах, мөн үндэсний хууль тогтоомжуудад хамтран дүн шинжилгээ хийх талаар харилцан ярилцаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийн зарим асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн алба, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааны хүрээнд манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа болон төслийн шатанд яваа хууль, тогтоомжууд нь хүний эрхийн олон улсын стандартууд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн улсуудын хүлээсэн хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой үүрэг, хариуцлагын хүрээнд нийцэж буй эсэхийг дүгнэн шинжлэх юм.