• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын илтгэгчдийн багийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Н.Ганбаяр нар албаны бусад хүмүүсийн хамтаар 2013 оны 5 дугаар сарын 31-нд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын илтгэгчдийн багийг хүлээн авч уулзав. Монгол-ЕАБХАБ-ын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, салбарыг тодорхойлох үүднээс тус илтгэгчдийн баг 2013 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотноо ажиллаж байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд дээрх байгууллагын Ардчилсан байгууллага, Хүний эрхийн газрын төлөөлөгчид орсон байна. Эдгээр төлөөлөгчид нь айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний байгууллагыг чадавхжуулах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулах зэрэг олон асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг Монгол Улс соёрхон батлах гэж буйтай холбогдуулан Варшав хотноо төвтэй Ардчилсан байгууллага, Хүний эрхийн газраас Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран эрүү шүүхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд ажиллах, туршлага судлуулах боломжийг судалж байна.