• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Европ дахь хэвлэлийн эрх чөлөө ба иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудал" сэдэвт лекцид урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлж буй хүний эрхийн зүтгэлтнүүдийн эрдэм судлалын болон практик ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал лекцийг зохион байгуулдаг билээ.   Энэ удаагийн лекцийг Европын комиссын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх дээд хэмжээний мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн гишүүн, ХБНГУ-ын Берлиний Чөлөөт Их сургуулийн профессор, олон улсын хүний эрхийн зөвлөх Херта Даублер Гмелин "Европ дахь хэвлэлийн эрх чөлөө ба иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудал" сэдвээр уншина. Лекц 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагт Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн байранд "Хуульчдын танхим”-д болно. Лекц синхрон орчуулгатай явагдах бөгөөд чихэвчний тоо хязгаартай тул оролцох хүсэлтэй хүмүүс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын info@mn-nhrc.orgхаягаар болон 262902 дугаарын утсаар холбоо барьж, бүртгүүлнэ үү.