• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн эрх тэгш байдлын асуудлаар Швед улсын Стокгольм хотноо ажиллаж, албан уулзалт хийв

"Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бий болгох нь" төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2019 оны 10 дугаар сарын 28-нд Швед улсын Стокгольм хотноо ажиллаж, албан уулзалт хийв. Тус уулзалтад Швед улсын Гадаад хэргийн яамны Монголыг хариуцсан газрын дэд дарга Мария Лэвис, Швед дэх Монгол Улсын консул З.Шүрэнцэцэг, Швед улсын Хөдөлмөрийн яамны жендэрийн мэргэжилтэн Хелена Хагелберг нар оролцлоо. Уулзалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөний талаар харилцан туршлага солилцов.

75237566_581339162673454_6826563690486038528_n.jpg

74307995_500753367439492_3916490701952516096_n (1).jpg