"Залуучуудын оролцоо, нийгэм дэх байр суурь" сэдэвт өглөөний уулзалтад урьж байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Залуучуудын оролцоо, нийгэм дэх байр суурь" сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 24-нд "Залуучуудын оролцоо, нийгэм дэх байр суурь" сэдвээр зохион байгуулах тул Та бүхнийг урьж байна. Уулзалтын зочин илтгэгчээр "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн, Ид шидийн оронг үүсгэн байгуулагч Чадраабалын Ганжавхлан оролцоно.

Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал болно.

Оролцогчид: Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй байна. Хүний эрхийн сэдвээр өрнөж буй хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болох болно.

"Хүний эрхийн тухай ярилцъя” 2019 оны анхны өглөөний уулзалт 24-ний өдрийн 08:00 – 10:00 цагийн хооронд Нээлттэй нийгэм форум ТББ-ын Хурлын танхимд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ХЭҮК-ын 51-262752, ННФ-ын 313207 дугаарын утсаар авна уу.