• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын зар

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 4/365 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.1, 2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.

Нэг.Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:

- Монгол Улсын иргэн байх;

- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Ангилал зэрэглэл: Эрхэлсэн түшмэл, АА-4

Боловсрол: Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил - эрх зүй /0421/; - менежмент ба удирдахуй /041302-041303/; - хүний нөөцийн удирдлага.

Мэргэшил - Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; - хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

Туршлага Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх.

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

Уг ажлын байрны сонгон шалгаруулалтыг “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т заасан дарааллын дагуу нөхнө. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцоно.

- Төрийн албан хаагчийн анкет;

- Оролцогчийн танилцуулга;

- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;

- Эрүүл мэндийн асуумж хуудас;

- Иргэний үнэмлэхийн хуулбар;

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/

Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар,

- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагын хуудас” хуулбар;

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

- Сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх талаарх лавлагаа;

- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.

Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ. Баримт бичгийн эх хувийг зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилга шийтгэлийн тодорхойлолтод эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна. Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.

Дээрх бүрдүүлбэрийн дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно. Сонгон шалгаруулалтын комисс тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 09:00- 17:00 цагийн хооронд udirdakh06.04@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгана. Холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэнийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь Сонгон шалгаруулалтыг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын 11-р байрны 1 давхарт “Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхим”-д дараах агуулгын хүрээнд зохион байгуулна. Шалгалтын цагийг жич зарлана. Үүнд:(уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

2. Дүн шинжилгээ хийх чадвар;

3. Асуудал шийдвэрлэх чадвар;

4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;

5. Удирдан зохион байгуулах чадвар;

6. Манлайлах чадвар;

7. Багаар ажиллах чадвар;

8. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад орох иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Зургаа. Анхаарах зүйл. Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт. Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Сонгон шалгаруулалтын газар: 51-266887, 51-265544, 51-264493