• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Зохистой хөдөлмөрийн төлөө” Эв нэгдэл - Шударга ёс-Эрх чөлөө - Нийгмийн баталгаа Залуучууд, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны цуглаан, өдөрлөгт оролцлоо

2019 оны тавдугаар сарын нэгний өдөр. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан залуучуудын хөдөлмөрийн харилцаа, эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалын талаарх ойлголтыг нэгтгэж, хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангахад төр, ажил олгогчид, иргэний нийгмийн байгууллага, иргэд, хөдөлмөрийн хүмүүсийн хамтын оролцоог дэмжих зорилготой өдөрлөгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл оролцож, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан тус арга хэмжээнд ОУХБ, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын залуучуудын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ.