• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа ангиудын штабын дарга нарт хүний эрхийн асуудлаар сургалт мэдээлэл хийв

Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын харъяа ангиудын штабын дарга нарт зориулсан "Хуурай замын цэргийн 2018 оны үйл ажиллагааны зорилго, зорилтыг хангах арга зам” сэдэвт уулзалт арга хэмжээний үеэр буюу 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир "Зэвсэгт хүчний салбар дахь хүний эрхийн асуудлууд” сэдвээр сургалт, мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд нийслэлийн болон Өвөрхангай, Ховд, Орхон, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн штабын дарга нар оролцсон байна. Энэхүү сургалт мэдээлэл нь Хүний эрхийн Үндэсний Комисс Зэвсэгт хүчний жанжин штабын хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хийж байгаа ажлуудын нэг юм.