• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний Омбудсманы Олон улсын V бага хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцоод ирлээ

 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2013 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Норвеги Улсын Осло хотноо зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний Омбудсманы Олон улсын V бага хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцоод ирлээ. Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын Женевийн Төв болон Норвеги Улсын Парламентын Зэвсэгт хүчний асуудал хариуцсан Омбудсманаас зохион байгуулсан тус арга хэмжээний үеэр ахмад дайчдын одоогийн нөхцөл байдал болон тэдэнд тулгарч буй бэрхшээл, ахмад дайчдаас гаргаж буй гомдлыг шийдвэрлэхэд омбудс байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, зэвсэгт хүчинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, тэдний өнөөгийн нөхцөл байдал бэрхшээл, жендэр ба омбудс байгууллагууд, мөн дээрх байгууллагуудын хоорондын болон олон улсын хамтын ажиллагааны талаар оролцогчдын зүгээс илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.