Зэвсэгт хүчний Омбудсманы Олон Улсын VII бага хуралд оролцож байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний Омбудсманы Олон Улсын VII бага хуралд оролцож байна

Зэвсэгт хүчний ардчилсан хяналтын Женевийн Төв болон БНЧУ-ын Батлан хамгаалах яамны урилгаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П. Оюунчимэг 2015 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Чех Улсын Прага хотноо Зэвсэгт хүчний Омбудсманы Олон Улсын VII бага хуралд оролцож байна. Энэ жилийн хурал нь "Ардчилсан нийгэм дэх зэвсэгт хүчин ба хүний эрхийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, роль” сэдвээр болж буй бөгөөд тус арга хэмжээнд дэлхийн 40 гаруй улсын 70 гаруй хүний эрхийн үндэсний байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Хурлаар хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус байдал, зэвсэгт хүчин ба иргэний болон улс төрийн эрх, зэвсэгт хүчин дэх иргэний нийгмийн төлөөллийн хяналт ба оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэн харилцан туршлага солилцож байна.