• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажилтан, алба хаагчдад "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдэвт сургалт явууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хүсэлтээр 2019 онд тус ангийн ажилтан, алба хаагчдад хүний эрхийн сургалт хийхээр төлөвлөөд байна. Уг төлөвлөгөөний дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Г.Золзаяа 2019 оны 03 дугаар сарын 01-нд "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдвээр тус ангид сургалт хийлээ. Сургалтад 110 гаруй ажилтан, албан хаагч хамрагдлаа.