• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зөвлөмжийн мэдээ 2016 оны 9 дүгээр сар

2016 оны 9 дүгээр сарын 05-наас 2016 оны 09 дүгээр сарын 12-ныг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт хилийн боомт, Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Шивээ хүрэн хилийн боомтын үйл ажиллагаа, тэнд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалтай танилцаж, тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэхээр 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Хил хамгаалах ерөнхий газрын дарга нарт Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.