• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Залруулга: 2020 оны 03-р сарын 26-нд нийтлэгдсэн “Судалгааны ажил гүйцэтгүүлэх урилга”-д судалгааны ажил гүйцэтгэгчээс ирүүлэх саналыг цаасаар авна гэсэн нөхцөл өөрчлөгдөж, файлаар буюу цахим хэлбэрээр, www.tender.mn цахим системээр ирүүлэхээр болсныг анхаарна уу.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй "Хүний эрхийн сургалт болон малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, тэдний хүний эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны ажил гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1.Энэхүү зөвлөх үйлчилгээнь “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, тэдний хүний эрхийн хэрэгжилтийн талаарх судалгаа”-ны ажил юм.

2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахтай холбоотой дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ.
  • 2017, 2018, 2019 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлнэ. Нотлох баримт болгон гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хуулбарыг ирүүлнэ.
  • Судалгааны багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн мэдээллийг ирүүлнэ.
  • Судалгааны багийн мэдээлэл цуглуулах баг, боловсруулах баг болон туслах судлаачийн тоо, мөн голлох ажилчдын туршлага, ур чадварын мэдээллийг дипломын хуулбарын хамт ирүүлнэ. Судалгааны багийн гишүүдийн 70-аас доошгүй хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байна. Үндсэн ажилтан болохыг нотлох 2019 оны 12 сар, 2020 оны 1, 2 саруудын НД- 7, 8 маягтыг ирүүлнэ.
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй талаарх тодорхойлолт ирүүлнэ.
  • Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт ирүүлнэ.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй тухай лавлагаа ирүүлнэ.
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл болох санхүүгийн тайлан, ерөнхий чадвар болох татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд захиалагч нь Татварын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас тендер нээсэн өдрийн байдлаар татварын өр төлбөрийн мэдээллийг, Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс зөвлөх хуулийн этгээдийн 2017, 2018, 2019 оны борлуулалтын орлого болон бусад мэдээллийг тус тус шалгана.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16.00 хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагаас өмнө www.tender.gov.mn цахим системээр ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг: Засгийн газрын XI байр, Улаанбаатар хот – 15140, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 508 тоот

Цахим хаяг: www.nhrcm.gov.mn Утас: 262589