• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Иргэний бүртгэл ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөлтэй хамтран "Иргэний бүртгэл ба Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг 2011 оны арваннэгдүгээр сарын 22-нд зохион байгуулна. Хэлэлцүүлгийг хоёр үе шаттайгаар зохион явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шатны хэлэлцүүлэг буюу энэ удаагийнх нь "Иргэний бүртгэл ба Хүний эрх”, "Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, "Хөдөө орон нутаг дахь иргэний бүртгэлийн зарим асуудал” зэрэг сэдвийг хөндөнө. Хүний эрх зөрчигдөхөд хүргэж буй иргэний бүртгэлтэй холбоотой асуудал, учир шалтгаан, шийдвэрлэх арга замыг хамтран хэлэлцэх уг арга хэмжээнд иргэний бүртгэлийн асуудал хариуцсан шат шатны төрийн албан хаагчид, холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, иргэний нийгэм, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм.