• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Иргэний нийгэм ба ардчиллын үнэт зүйл", "Хувийн үнэт зүйл” сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж буй "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө "Иргэний нийгэм ба ардчиллын үнэт зүйл", "Хувийн үнэт зүйл” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 
  Энэ удаагийн уулзалтын зочноор "Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан, Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал нар оролцож, "Иргэний нийгэм ба ардчиллын үнэт зүйл", "Хувийн үнэт зүйл" сэдвээр сонирхолтой мэдээлэл хийлээ. Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой чөлөөт арга хэмжээ бөгөөд тус арга хэмжээ хүн бүрт нээлттэй юм. Уулзалтын хэсэгчилсэн бичлэгийг үзнэ үү. http://https://www.youtube.com/watch?time_continue=205&v=Ol0FhmOhayk