• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Канад Улсын жендэрийн асуудлаарх төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 06 дугаар сарын 20-нд Канад Улсын Гадаад хэрэг, худалдаа хөгжлийн яамны жендэрийн тэгш байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хатагтай Шон Хэисийг хүлээн авч уулзлаа. Хатагтай Шон Хэис нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2018-2021 онд хэрэгжиж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн үйл явцтай танилцаж, мэдээлэл, санал солилцох, мөн энэ сарын 26, 27-нд Улаанбаатар хотноо болох жендэрийн асуудлаарх олон улсын хуралд оролцохоор зорьж ирсэн байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн "Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” 3 дахь үр дүнгийн ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа тухай уулзалтын үеэр танилцуулж, цаашид аймаг бүрт 20 сургагч багш бэлтгэж эхэлсэн. Эхний 3 аймагт 60 багшийг бэлтгэсэн, тэд тухайн орон нутагтаа хүний эрх, жендэрийн хичээлийг бие даан зааж, сургалт явуулах боломж бүрдсэн тухай мэдээлж байлаа.