• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Ковид-19 ба Хүний эрх" сэдэвт хүний эрхийн уулзалтад урьж байна

Та бүхнийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум ТББ-аас хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн уулзалтыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны пүрэв гарагт 14:00–16:00 цагт "КОВИД-19 БА ХҮНИЙ ЭРХ" сэдвээр зохион байгуулахаар товлолоо. Уулзалтын зочноор "Монголын Эмнести Интернэшнл" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г. Агар-Эрдэнэ нар оролцоно.

Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү. "Ковид 19 ба Хүний эрх" уулзалт

Meeting ID: 920 4263 2132
Password: 490405

Уулзалттай холбоотой лавлах зүйл гарвал 95186668 дугаарын утсаар холбогдоно уу.

*Жич: Энэ удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тул биечлэн ирэх шаардлагагүй болно.