• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"КОВИД-19 ба Хүний эрх" цахим уулзалтыг зохион байгууллаа

COVID19 буюу шинэкоронавирусын халдвар таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Дэлхий нийтээрээ хорио цээрийн дэглэм, шинэ нөхцөл байдлыг даван туулах явцад хүний эрхийн ямар асуудал үүсч байна? Түүнийг хэрхэн давах тухай "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран "КОВИД-19 ба Хүний эрх" сэдвээр явуулав. Уулзалтын зочноор "Монголын Эмнести Интернэшнл" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан, ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г. Агар-Эрдэнэ нар оролцлоо. Уулзалтыг бүрэн эхээр нь дараах бичлэгээс үзнэ үү.