Комиссын гишүүний зөвлөмж - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүний зөвлөмж

Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдолд шалтгаан, нөхцлийг арилгуулахаар зөвлөмж гаргадаг. Комиссын гишүүний зөвлөмжийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор авсан арга хэмжээнийхээ тухай бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй. Комиссын гишүүний зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээ авахаас татгалзсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд захиргааны арга хэмжээ авахуулахаар шүүхэд ханддаг. Хяналт шалгалт болон иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 2013 онд нийт 20 зөвлөмжийг хүргүүлээд байна. Хяналт шалгалтын хүрээнд 2013 онд хүргүүлсэн зөвлөмж ургуулийн захиралд зөвлөмж хүргүүлж, хариуг авсан. Сургуулийн анги тохижилт, гадна гэрэлтүүлгийг сайжруулах, сургуулийн автобусыг бий болгох, суралцагчдын ирц, хамрагдалтыг нэмэгдүүлж, чанартай сурах бичгийг боловсруулж ашиглуулах, хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, сургуульд дугуйлан хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх, ариун цэврийн өрөөг сайжруулах, хүрэлцээг нэмэгдүүлэх, олон нийтийн хандлагад эерэгээр нөлөөлөх сурталчилгааг нэмэгдүүлэх асуудлаар Нийслэлийн Баянгол дүүргийн хөнгөвчилсөн сургалттай 70 дугаар дунд сургуулийн захиралд зөвлөмж хүргүүлсний дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлсэн байна. Сургуулийн хашаан дахь автомашины түр зогсоолыг хаах, сургуулийн автобустай болох, тэргэнцэртэй хүүхдүүдийн хичээлийн анги танхимыг нэг давхарт шилжүүлэх,суралцагчдын ирц, хамрагдалтыг нэмэгдүүлж, чанартай сурах бичгийг боловсруулж ашиглуулах, дугуйлан хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх, олон нийтийн хандлагад эерэгээр нөлөөлөх сурталчилгааг нэмэгдүүлэхээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд сургуулийн захиралд зөвлөмж хүргүүлсэн. Сургуулийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, сургууль хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургуульд холбогдох статистик мэдээний нэгдсэн тогтолцоог бий болгох, хүүхдийг нөхөн сэргээх сургалтын материалын болон эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг тусгаж шийдвэрлүүлэх, гал тогооны тоног төхөөрөмжийг ажиллуулах аюулгүй ажиллагааны зааварчилгааг байршуулах, ариун цэврийн өрөөг сайжруулах, хүрэлцээг нэмэгдүүлэх, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх, байрыг камержуулах, халаалтыг сайжруулах, элэгдэж хуучирсан орыг солих арга хэмжээ авахуулахаар Ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захиралд зөвлөмж хүргүүлсэн. ШШГЕГ-ын Хорих 413 дугаар ангийн ногоо хадгалдаг зоорийг засварлах, хяналтыг сайжруулах, эмч нарыг ажил хавсруулахгүй байх, эмнэлгийн үйлчилгээ, алба хаагч нарын зан харилцааг сайжруулах, сургалт тогтмол зохион байгуулах, эргэлт уулзалтын байрны зохион байгуулалтыг өөрчлөх, шинэчлэх, тоог нэмэгдүүлэх, шөнийн цагаар албан үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс өрөөнүүдийг торон хаалт, хамгаалалттай болгох, дотоод хяналтыг сайжруулах, Мандал сум дахь цагдан хорих байрны өрөөний нөхцөл байдлыг хуульд заасан стандартын дагуу засварлах, шинэчлэх, бие засах өрөөг стандартын дагуу ажиллуулах, ариун цэврийн наад захын шаардлагыг хангаж ажиллуулахаар ШШГЕГ-ын даргад зөвлөмж хүргүүлсний дагуу зөрчлийг арилгаж, цагдан хорих байрны бие засах газрыг шинээр барьж, зохих засварыг хийсэн талаар хариу ирүүлсэн. Хүний эрхийн зөрчлүүдийг таслан зогсоох, цаашид гарч болзошгүй хүний эрхийн ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын хяналтын хүрээнд арга хэмжээ авахуулахаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөхөд зөвлөмж хүргүүлсний дагуу Улсын Ерөнхий Прокурорын Газар болон Төв аймгийн Цагдаагийн газраас зөрчил арилгасан талаараа хариу ирүүлсэн байна. Хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүй хязгаарлалт тогтоосон Аймгийн засаг даргын 2012.04.16-ны өдрийн А/211 дүгээр захирамжийг хуульд нийцүүлэн өөрчлүүлэхээр Төв аймгийн засаг даргад зөвлөмж хүргүүлсэн. Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажуулалтыг сар бүр хийх, ХАБЭА-г хангахад чиглэсэн ажлыг зохион байгуулж, эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэхээр "Хасу цамхаг” ХХК-ийн захиралд зөвлөмж хүргүүлсэн. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэх, ХАБЭА хариуцсан орон тооны ажилтан, комисстой болох, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сургалт тогтмол зохион байгуулж, илүү цагийн хөлс олгох, талбай дээр ХАБЭА-н тэмдэг, тэмдэглэгээ схем байрлуулах, ажилтнуудын амрах, хувцас солих, бие засах газрыг сайжруулахаар "Тулга Констракшин” ХХК-ийн ерөнхий захиралд зөвлөмж хүргүүлсний дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ, арилгасан зөрчлийн талаар дэлгэрэнгүй хариу ирүүлсэн байна. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх, ХАБЭА зардлыг суулгаж өгөхөөр, "Гангар Инвест ” ХХК-ийн ерөнхий захиралд зөвлөмж хүргүүлсэн. Гомдол, мэдээллийн дагуу хүргүүлсэн зөвлөмж Байгууллагын зүгээс нийтэлж буй мэдээ, мэдээллээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах шатанд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн нэр төр, алдар хүндэд халдахгүй, хүндэтгэж ажиллахыг "Өглөөний сонин”-ны эрхлэгч, "Оллоо” ХХК-ийн захирал, "Сонин.мн”-ийн захирал нарт зөвлөмж хүргүүлсэн. /Уриалгын шинжтэй учир хариу шаардаагүй./ Өөрсдийн эрүүл мэнд, амь насанд нөхөж баршгүй хор уршиг, үр дагавар дагуулах эрсдэл бүхий шийдвэрээ эргэн харж, өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөж МАХН-ын байранд өлсгөлөн зарлаж буй эхчүүдэд зөвлөмж хүргүүлсэн. /Уриалгын шинжтэй учир хариу шаардаагүй./