• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тус Ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Дорнод, Сүхбаатар аймаг дахь Зэвсэгт хүчний ... дугаар ангиуд, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ...дугаар ангиудын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос ирүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах, мэдээлэл цуглуулж байна. Хяналт шалгалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 25 дугаар зүйлийн 25.1.7, 29 дүгээр зүйлийн 29.6.4 дэх хэсэг болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Хил хамгаалах ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах тухай “Санамж бичиг”-т заасныг тус тус үндэслэн зохион байгуулна.

Мөн Сүхбаатар аймгийн төв, сумдад уул уурхайн бүс нутаг дахь охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн үнэлгээ хийх юм.