• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын дарга хүний эрхийн байгууллагын үүрэг роль хуралд оролцож байна

 
 Монгол Улсын ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж Хүний эрхийн Үндэсний байгууллагын Дэлхийн Холбооны товчооны гишүүн, Ази Номхон далайн бүсийн орнуудын Хүний эрхиийн Үндэсний Байгууллагуудын чуулганы даргын хувьд Казахстан улсын нийслэл Астана хотод болж байгаа "Нийгмийн өөрчлөн байгуулалтын нөхцөл дэх Хүний эрхийн байгууллагын үүрэг роль" олон улсын бага хуралд оролцож байна. Энэхүү хурлыг Казахстан улсын Хүний эрхийн бүрэн эрхт комисс, Европын холбоо, Европын зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм. Хурал дээр Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөөний нөхцөл байдал, ХЭҮК-үйл ажиллагааны онцлог, эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар олсон амжилт, тулгарч байгаа бэрхшээлийн талаар тэрээр дэлгэрэнгүй үг хэлэв.